Хорхог шөлөнд 6 мөч, элэг, уушиг, бөөр, зэрэг 4 цул бүхнээс авч хэрчин амтлаж устай холин сайн сархинаг эсвэл гүзээний булан битүү савны аль нэгэнд хийж хорхогны шөлөө гаргаж авна. Ийм шөл ходоодны илчийг нэмэгдүүлж тамир тэнхээг оруулна. Ийм шөлийг улайтгасан чулуугаар хорхоглож хийж болохоос гадна бүтэн хонины махаар хийсэн хорхогны шөл мөн ижил эмчилгээний чанартай.
- - Зүрх цохилох, чичрэхийг дарна.
- - Үхрийн элэг нь хүний элгийг цэвэршүүлж цусны доройтлоос болж элэг шарлахыг засна.
- - Үхрийн уушиг нь ихэвчлэн хүний уушгийг төлжүүлэн чийрэгжүүлэхээс гадна уушигнаас үүссэн ханиадыг анагаана.
- - Үхрийн дэлүү нь яр шарх, дэлүүг анагааж дэлүүг төлжүүлдэг.
- - Үхрийн бөөр нь таван цулыг төлжүүлж бэлгийн сулрал, шээс булингартахыг анагаана.
- - Үхрийн чөмөг нь уушиг, дэлүүний тамирыг сэргээж суулгалтыг зогсооно.
- - Үхрийн гүзээ нь ходоодыг идэвхжүүлэн хоол шингээлтийг сайжруулна.
- - Үхрийн өөх нь эвгүй үнэрийг дарж шээс нь хэвлий дүүрэхийг засна.
- - Хар үхрийн эвэр хулгана ярыг хатаана.
- - Үхрийн баасыг газар хүргэлгүй авч хэрэглэвэл хорыг дарна. Бас амьсгал доордсонд тустайгаас гадна шар усыг арилгаж гүвдрүү эдгээнэ. Нойтон баас түлэгдсэн түлэгдсэн шарханд сайн.
- - Бухын эвэр хагарсан толгойн шархыг анагаана.
- - Улаан тарлан үхрийн халууныг дарна.
No comments:
Post a Comment