Thursday, April 20, 2017

Нойр чинь хүрэхгүй хэцүү байна уу?


Нойргүйдлын хам шинж:

Таны бие тань сулраад, нүд тань гархилсан, хоол идмээргүй санагдаад, шөнө орондоо хөрвөөгөөд, хүмүүс зан ааш чинь муудаад байна гээд л байна уу? Та тэгвэл “орчин үеийн хүмүүс”-ийн нийтлэг нэг асуудал болоод байгаа нойргүйдэлд өртжээ. Гэхдээ нойргүйдлыг дотор нь ялгаж салгаж үзэх хэрэгтэй. Хааяа нойр хулждаг бол өдөр болгон нойх хулжихаас хамаагүй “зовлон багатай”. Мөн шөнө эхний 2, 3 цагт гүн нойрсоод тэгээд дахин сэрж нойр хулжих гэж байна. Энэ үед ямар нэг хэрэгтэй хэрэггүй зүйл бодох, ялигүй чимээнд сэрэх, мэдрэг байх нь элбэг.

Нойргүйдлийн шалтгаан тэгвэл юу юм бэ?

Тэгвэл энэ бүхэнд хүргээд байгаа цаад гол шалтгаан нь ажил амралтаа зохицуулахгүй байх, хэт их ядрах (ялангуяа оюуны), тархи, зүрхний үйл ажиллагаа амрахгүй идэвхитэй байгаатай холбоотой. Хамгийн гол шалтгаан нь стресс. Энэ нь ихэвчлэн өөртөө зарцуулдаг хэдхэн цагийн нойроо өөр зүйлд ашиглахын тулд хөсөр хаясантай холбоотой байдаг.

Ялангуяа оюутнууд бол маргаашийн шалгалтандаа бэлдэн орой болчлоо, миний амрах цаг болчлоо гээд байгаагаа мэдэгдээд байгаа (эвшээх) тархи руугаа хүчээр нүдээ тас аниж байгаад цээжилж байна гээд бөмбөгдөж өгдөг. Ингэж унших нь ямагт үр дүнгүй байдаг. Ингээд л стрессдэж эхэлдэг ба энэ нь удаан үргэлжилбэл яваандаа бүрмөсөн амарч чадахаа больдог.

Өөр нэг шалтгаан бол таны унтахад эргэн тойрон, орчин тань ямар байна вэ гэдэг хамаатай. Таны амарч байгаа өрөө хэрвээ хөдөлгөөн ихтэй замын хажууд бол дуу чимээ ихтэй л байгаа. Эсвэл хүн ямар нэг дуу чимээнд сэрчээд, тэр дуу чимээгээ юуны чимээ вэ гээд ахиж сонсох гээд хэвтээд байдаг тал бий. Ер нь цонхтой хэт ойрхон унтах дэмий байдаг. Магадгүй сартай өдөр нүүрэн дээр сар тусна, гадаа нохой хуцна, хүмүүс шуугилдана, салхитай өдөр бас хэцүү шүү дээ.

Нойргүйдэл тань бүр архагшаад (нойр хулжих шөнийн тоо тань ихсээд ирвэл) байвал таны нойр зөвхөн дээр дурдсан хэдэн шалтгаанаас болоогүй бололтой. Магадгүй нилээд ноцтой шалтгаан болсон байж болно. Жишээ нь тархины тань химийн бодисуудын баланс алдагдсан эсвэл мэдрэлийн эсийн идэвхижил хэт ихэссэнтэй холбоотой. Энэ нь эпилепси (уналт, таталт) , артрит (үе мөчний өвчин) , астма, зүрхний өвчин, чихрийн шижин, эмэгтэйчүүдэд цэвэршилттэй холбоотойгоор нойргүйдэлд хүрч болно.

No comments:

Post a Comment

respiration systema